Бусад

“СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХӨТӨЧ, ДАСГАЛ АЖЛЫН ИЖ БҮРДЭЛ”-ИЙГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛЖ БЭЛЭН БОЛГОЛОО

Цар тахлын нөхцөл байдлын улмаас зайн сургалтад шилжээд байсан өнгөрсөн 2 жилийн хугацаанд Олонлог Академи сургуулийн багш нарын баг сурагчдыг зайны сургалтад хөтлөх, бие даан суралцах, эзэмшсэн мэдлэгийг чадвар болгон хөгжүүлэх, сурлагын хоцрогдлыг нөхөх зорилгоор 1-11-р ангийн судлагдахуун тус бүрийн сургалтын хөтөлбөрийн хөтөч товхимлуудыг бэлтгэн сургалтдаа ашиглаж байсан билээ. Энэ хичээлийн жил сургалтын хөтөлбөрийн хөтөч товхимлыг шинэчлэн найруулж 3 дах жилдээ сурагчдын гарт хүргэж байна. “Сургалтын хөтөлбөрийн хөтөч, дасгал ажлын иж бүрдэл” нь 9 хэсэгтэй байх бөгөөд хэсэг тус бүр нь хичээлийн агуулга, 3 түвшний дасгал, даалгавар, өөрийн мэдлэгээ сорих сорилуудаас бүрдэнэ. Танхимын сургалтад хамрагдах боломжгүй сурагчид мэргэжлийн багш нарын чиглүүлэг, зааврын дагуу хөтөч товхимлоо ашиглан бие даан суралцах боломжтой боллоо.