Олонлог Академи сургуулийн сурагчдын дунд “ЭРҮҮЛ АХУЙН АЯН” тодорхой үе шаттайгаар зохион байгуулагдаж эхэллээ. Энэ аянаар эхний шатанд эцэг, эхчүүдийн оролцоотой Ковид-19 вирусээс урьдчилан сэргийлэх болон Монгол улсад түгээмэл тархацтай өвчний талаарх мэдлэгийг олгох сургалтуудыг зохион байгууллаа. Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдалд холбогдуулан хэрэгжүүлэх эрүүл ахуйн шаардлагуудыг ангиудын дунд тодорхой шалгуур үзүүлэлтэд тулгуурлан дүгнэх юм.
1-р ангиудад “Гарын ариун цэвэр”-ийн талаар Зуун наст эмнэлгийн их эмч Цагаантогоо
2-р ангиудад “Амны хөндийн ариун цэвэр”-ийн талаар “Олонлог Академи” сургуулийн эмч Б.Баяржаргал
3-р ангиудад “Гарын ариун цэвэр”-ийн талаар ХӨСҮТ нийгмийн эрүүл мэндийн их эмч Энхзаяа,“Зөв хооллолтын дэглэм”-ийн талаар АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн ходоодны дурангийн их эмч Р.Намсрай
4-р ангиудад “Хараа сайжруулах дасгал, зөвлөгөө”-г Гэрэл нүдний эмнэлгийн их эмч Б.Баттуяа, их эмч Э.Сарангэрэл
5-р ангиудад “Дэлгэцийн донтолт”-ын талаар “Олонлог Академи” сургуулийн эмч Б.Баяржаргал
6-7-р ангиудад “Томуу томуу төст өвчин, гарын ариун цэвэр”-ийн талаар Улсын төв 1-р эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч А.Бүжинлхам
8-9-р ангиудад “Томуу томуу төст өвчин, хувийн ариун цэвэр”-ийн талаар АШУҮИС-ийн сургалт, бодлого зохицуулалтын газрын дарга, Монгол-Японы сургалтын эмнэлгийн амбулаторийн их эмч Д.Рэгзэдмаа
10-11-р ангиудад “Хоолойн өвчин”-ий талаар Интермед эмнэлгийн мэргэжлээс шалтгаалсан чих, хамар, хоолой, сонсгол судлаач их эмч Н.Хэрлэнчимэг
12-р ангид “Хеликобактер, ходоодны хавдар”-ын талаар ХӨСҮТ Хорт хавдрын эрт илрүүлгийн бүртгэл тандалт хариуцсан эпидемиологич их эмч Ц.Туул нар тус тус сургалт явууллаа.
Сургуулийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан эцэг, эхчүүддээ сурагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.