Олонлог Академи сургуулийн сурагчдын дунд “ЭРҮҮЛ АХУЙН АЯН” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Аяны хүрээнд олон арга хэмжээ төлөвлөгдсөнөөс нэг нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдыг эрүүл зөв дадалд сургах, халдвар хамгааллын дэг, сургалтын үеийн дэгийг сахин хэвшүүлэх явдал юм. Энэ зорилгоор эмч, хоол зүйч нар анги бүрийн сурагчдын төлөөлөлд хэлэлцүүлэг хийж өсвөрийн сургагчдыг бэлтгэлээ. Өсвөрийн сургагчид маань сурсан мэдсэнээ ангийнхандаа үе шаттайгаар хэвшүүлж сургаж байна.